[LayerSliderWP] Slider not found

МУАЖ Д.ИЧИНХОРЛООГИЙН НЭРЭМЖИТ ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР

Untitled-1АРХАНГАЙ АЙМАГ МУАЖ Д.ИЧИНХОРЛООГИЙН НЭРЭМЖИТ ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР /1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН/

2013 онд манай байгууллагын хувьд ололт амжилт дүүрэн жил болж өндөрлөсөн. 2013 оны үзэгч орлогын төлөвлөгөө /31.7 сая төгрөг/ 100% биелүүлсэн байна. Энэ онд ч төлөвлөгөөгөө 100% биелүүлж амжилтаар дүүрэн ажиллахаар хамт олноороо чармайн ажиллаж байна. Байгууллагын нийт ажилтан албан хаагч нартай Хөдөлмөрийн гэрээ хийн 2014 оны төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Нийт уран бүтээлчид төлөвлөөгөө хуваарийн дагуу өдөр дутмын бэлтгэл сургуулилтаа хийн ажилцгааж байна. Тус байгууллагын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаснаар Архангай телевизтэй хамтран сар шинийн баярыг угтан зохиомжит “Учралын уянга” теле концертыг хийсэн. Үүнд байгууллагын нийт уран бүтээлчид хамрагдсан. Шинээр байгуулагдсан ССАЖГ-тай хамтран Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг сумдад ажиллаа. Дээрхи сумдын соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж ажлын зөвөлгөө өгөн ажилласан. Мөн байгууллагын төлөвлөгөө ёсоор найруулагч Б.Батдэлгэрийн удирдлаган доор “Бурхан чамайг уучлаг” драмын жүжиг, “ Шидэт шүүр” хүүхдийн жүжгүүдээр драмын шилдгүүдийг тодруулах “Гэгээн муза” олон улсын наадамд оролцохоор тайзны бэлтгэл сургуулилт хийгдсэн. Соёлын салбарын уулзалт, Шүүх байгууллагын тангараг өргөх, МАН-ын 92 жилийн ойн арга хэмжээ зэрэг захиалгат тоглолтууд болон дуучин Түмэн-Өлзий, Төрмандах, “Илбье” зэрэг тоглолтууд хошин шогийн “эмоци”, like продагшнуудын тоглолтыг хүлээн авч хамтран зохион байгуулсан.

Архангай аймагт ССАЖГ шинээр байгуулагдсантай холбогдуулан мэргэжлийн урлагийн байгууллага болон сумын соёлын төвийн соёл урлагийн ажилтнуудын дунд зохион байгуулж буй түвшин тогтоох шалгалтыг МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн дунд 2014.03.13-нд МУУГЗ Ч.Ганхуяг, БЦДБЭЧ-ын ерөнхий балетмейстер бүжиг дэглээч МУСТА Баттөр, ҮДБЭЧ-ын ахмад уран бүтээлч хормейстер МУСТА Алтантуул нарын бүрэлдэхүүнтэйгээр шалгалтыг зохион байгуулж нийт уран бүтээлчдээс 24 хүн хамрагдсанаас 100 баллын системээр дүгнэн явуулахад шалгалтанд орсон уран бүтээлчид 74,6-91,1 баллын үнэлгээ авч уран бүтээлчдийн дундаж оноо 83,2 балл болж шалгалт амжилттай явагдаж дууслаа. Шалгалтанд хамгийн өндөр оноо авсан 4 уран бүтээлчийг 6 сарын хугацаагаар цалингийн 10-20%-иар урамшууллаа. Мөн энэ сарын 18 буюу Монгол улсад зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын өдрөөр нийт үзэгч олондоо “Эх орны хүү ” тоглолтоо өргөн барилаа. 2014.03.19-нд ССАЖЯ болон аймгийн ССАЖГ-тай хамтран сумдын соёлын төвийн эрхлэгч, номын санч, бүжгийн багш, хөгжмийн багш нарт 2 өдрийн сургалт хийн түвшин тогтоох шалгалт авсан. Уг арга хэжээний хүрээнд биеийн тамирын уралдаан тэмцээн болж манай байгууллага багийн дүнгээр 3-р байранд шалгарсан. 2014.03.21-нд Г.Болорчимэгийн тайлан тоглолтонд байгууллагын уран бүтээлчид хамтран оролцсон. 2014 оны 03-р сарын 24-нөөс 2014 оны 03-р сарын 29 –ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын Улан-Үдэ хотод болсон соёлын үйл ажиллагаанд манай байгууллага “Аяны шувууд” тоглолтоороо оролцоод ирлээ. Одоогийн байдлаар “Шидэт шүүр” хүүхдийн жүжиг, “ээдээ энэ эрчүүд үү” хошин шогийн тоглолт, “Хадган цэнхэр хангай” тоглолтуудаа өөрийн аймгийн сумдуудын иргэдэд хүргэхээр урлагийн бригадаар явж эхлээд байна. Уг ажил нь мөн л манай байгууллагын 2014 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудын нэг юм. Дээрхи ажлын хүрээнд байгууллагын найруулагч Д.Батдэлгэр “Ээдээ энэ эрчүүд үү” хошин шогийн тоглолтыг шинээр найруулан тавьсан юм.

/ 4-р сар шинэ ажил тулгамдаж буй асуудал/   Шинэ ажил

 Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.1, аймгийн Засаг даргын сумдын Засаг дарга, ССАЖГ-ын дарга ,ХДТ-ын дарга нартай 2014 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу Б.Батдэлгэрийн найруулга “Ээдээ энэ эрчүүд үү” хошин шоу тоглолт, Г.Оюутцэцэний зохиол, УДЭТ-ын найруулагч МУСТА Ч.Түвшингийн найруулга “Бурхан чамайг уучлаг” драмын жүжиг, хүүхдийн уран зохиолч, зохиолчдын эвлэлийн шагналт Н.Мандалын зохиол, УДЭТ-ын найруулагч МУСТА Ч.Түвшингийн найруулга “Шидэт шүүр” хүүхдийн мюзикл жүжиг, “Хадган цэнхэр хангай” концерт бүхий шинэ, шилдэг уран бүтээлүүдийг өөрийн аймгийн бүх сумдад тоглон ХДТ-ын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Энэ төлөвлөгөө ёсоор өөрийн аймгийн сумдуудаар аялан тоглолт хийж эхлээд байна.

 Untitled-1Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын уран бүтээлчдийн шилдгүүдийн хамтарсан тоглолтын бэлтгэл ажил хийгдэж дуусаад энэ сарын 21-28 өдрүүдэд дээрхи аймгуудад зохион байгууллаа.

Уг тоглолтонд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нийт 80 уран бүтээлч нийлж шилдэг номеруудаа үзэгч олондоо өргөн барьсан юм.Одоо манай байгууллагын нийт уран бүтээлчид 05-р сард болох хүүхдийн урлагийн их наадмын бэлтгэл ажилд ороод байна.

Тулгамдаж буй асуудал

 Архангай аймгийн ХДТ нь бусад орон нутгийн театруудтай харьцуулахад хамгийн бага орон тоотойгоор ажиллаж байна. Энэ нь бүсийн болон улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцоход хүчний хувьд харьцангуй тэгш бус, жилд олох орлогын төлөвлөгөө зэргийг одоогийн ажиллаж буй орон тоог харгалзахгүйгээр бүх театртай адил хэмжээгээр тогтоож байна.

Цаашид мэргэжлийн урлагийн байгууллагын стандарт орон тоогоор ажиллуулах бусад театр чуулгатай жигд өрсөлдөх   боломж нөхцлийг бүрдүүлэхэд орон тооны дутмаг байдал нь тулгамдаж буй асуудал болж байна.

  1. Шинэ барилгыг төлөвлөсөн хугацаанд дуусгах. / 2015 он/

     

    1. 2014 оны 05-р сарын 2,3 нд Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн харъяа 11 байгууллагын дунд аймагт анх удаа урлаг спортын бага наадам болж манай байгууллага хамтран зохин байгуулсан төдийгүй амжилттай оролцсон.
    2. Энэ сарын 10-13-ны хооронд МУГЖ Ш.Чогсомжавын нэрэмжит ардын болон уртын дуу дуулаачдын аймгийн 5-р уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

    Нийт 6-н сумын 22 ардын авъяастан оролцсон. Энэхүү тэмцээнийг аймгийн ССАЖГ, ХДТ, Тамир телевиз хамтран зохион байгуулсан. Ивээн тэтгэгч байгууллагаар “Хасу мандал” ХК, “Гост трейд” ХХК ажиллаа.

    Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.1, аймгийн Засаг даргын сумдын Засаг дарга, ССАЖГ-ын дарга ,ХДТ-ын дарга нартай 2014 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу найруулагч Б.Батдэлгэрийн найруулга “Ээдээ энэ эрчүүд үү” хошин шоу тоглолт, Г.Оюутцэцэний зохиол, УДЭТ-ын найруулагч МУСТА Ч.Түвшингийн найруулга “Бурхан чамайг уучлаг” драмын жүжиг, хүүхдийн уран зохиолч, зохиолчдын эвлэлийн шагналт Н.Мандалын зохиол, УДЭТ-ын найруулагч МУСТА Ч.Түвшингийн найруулга “Шидэт шүүр” хүүхдийн мюзикл жүжиг, “Жаргалын цэнхэр хангай” концерт бүхий шинэ, шилдэг уран бүтээлүүдийг өөрийн аймгийн бүх сумдад тоглон ХДТ-ын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Энэ сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Их тамир, Төвшрүүлэх сумдын үзэгч олондоо уран бүтээлүүдээ хүргээд байна. Одоогийн байдлаар Булган, Цэнхэр, Их тамир, Төвшрүүлэх гэсэн сумдын 2300 аад иргэд, хүүхэд багачуудад үйлчлээд байна.

    1. Зая гэгээн болон Архангай нутгийн лам хуваргууд оролцсон шашин урлагийн арга хэмжээнд манай байгууллагын уран бүтээлчид оролцсон.
    2. Мөн энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Хайрхан суманд бүсийн соёл спортын

    2-р бага наадам боллоо. Уг наадмыг аймгийн ССАЖГ-тай хамтран зохион байгуулсан. Үүнд Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Өлзийт, Батцэнгэл, Булган аймгийн Баян агт сумууд оролцосноос багийн дүнгээр 1. Эрдэнэмандал 2. Хайрхан 3. Өлзийт сумууд тус тус шалгарлаа.

    1. Байгууллагын 2014 оны үйл ажиллагааныUntitled-1 төлөвлөгөөний 1.2.2-т тусгагдсаны дагуу Аймгийн хүүхдийн урлагийн 2-р наадмыг 2014 оны 22,23-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ, ССАЖГ, ХГБХХ-үүдтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Уг наадамд 11 сумын 700 аад хүүхдүүд цэцэрлэгийн нас, бага нас, дунд нас, ахлах нас гэсэн ангилалаар ардын дуу, зохиолын дуу, страд дуу, гоцлол бүжиг, ардын хамтлаг бүжиг, Цэнгээнт бүжиг, гоцлол хөгжим, язгуур урлаг гэсэн 8 төрлөөр өрсөлдлөө. Үүнээс нийт багийн дүнгээр 1-р байр 1-р 10 жил, 2-р байр Өндөр –Улаан сум, 3-р байр Цэнхэр сумууд тус тус шалгарлаа.
    2. Мөн энэ сард Эрдэнэбулган сумын 8-р цэцэрлэгийн дуу хөжмийн багш Даваасүрэн, Төвшрүүлэх сумын цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 2-р 10 жилийн сурагч

    Отгонбаяр, Эрдэнэбулган сумын сурагч Билгүүн нарын тоглолтуудыг хамтран

    Зохион байгуулсан байна.

    1. “Бяцхан мисс” шалгаруулах тэмцээнийг Сайхан салон, АВ телевизүүдтэй

    Хамтран энэ сарын 25-нд зохион байгууллаа.

    Уг тэмцээнийг бага нас, Цэцэрлэгийн нас, дунд нас гэсэн ангилалаар зохион байгуулсан байна.

    1. 6-р сарын 1 буюу хүүхдийн баярыг угтаж энэ сарын 27,28 06-р сарын 01-нд

    Андрей Бадулин Александр Чутко нарын зохиол МУСТА Ч.Түвшингийн найруулга “Чиполлинод тохиолдсон адал явдал” Н.Мандалын зохиол МУСТА Ч.Түвшингийн найруулга “Шидэт шүүр” хүүхдийн жүжгүүдийг өргөн барихаар болоод байна.

    5-р сар шинэ хийсэн ажил /  2014.05.20

    Untitled-1           Untitled-1

    1. Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.1, аймгийн Засаг даргын сумдын Засаг дарга, ССАЖГ-ын дарга ,ХДТ-ын дарга нартай 2014 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу Б.Батдэлгэрийн найруулга “Ээдээ энэ эрчүүд үү” хошин шоу тоглолт, Г.Оюутцэцэний зохиол, УДЭТ-ын найруулагч МУСТА Ч.Түвшингийн найруулга “Бурхан чамайг уучлаг” драмын жүжиг, хүүхдийн уран зохиолч, зохиолчдын эвлэлийн шагналт Н.Мандалын зохиол, УДЭТ-ын найруулагч МУСТА Ч.Түвшингийн найруулга “Шидэт шүүр” хүүхдийн мюзикл жүжиг, “Жаргалын цэнхэр хангай” концерт бүхий шинэ, шилдэг уран бүтээлүүдийг өөрийн аймгийн бүх сумдад тоглон ХДТ-ын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Энэ сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Их тамир, Төвшрүүлэх сумдын үзэгч олондоо уран бүтээлүүдээ хүргээд байна.

    Одоогийн байдлаар Булган, Цэнхэр, Их тамир, Төвшрүүлэх гэсэн сумдын 2300 аад иргэд, хүүхэд багачуудад үйлчлээд байна.

    1. Драмын шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн муза” олон улсын их наадамд энэ жил манай байгууллагын хөгжимчин МУСТА Ч.Төгсбаяр “Норовын намтар” хүүхдийн жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллаж шилдэг хөгжмийн зохиолч номинацад нэр дэвшин амжилттай оролцлоо.
    2. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор болсон бичиг үсгийн баярын хүрээнд Олон улсын бичиг соёлын үзэсгэлэнг зохион байгуулах ажилд хамтран оролцлоо.