A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ / Эрдэнийн хэлхээ аялан тоглолт амжилттай боллоо

Эрдэнийн хэлхээ аялан тоглолт амжилттай боллоо

МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хамт олны шинэ уран бүтээлийн ” Эрдэнийн хэлхээ” аялан тоглолт 5-р сарын 17- 23-ны өдрүүдэд Булган аймаг, Эрдэнэт , Дархан, Улаанбаатар хотуудад амжилттай болж өндөрлөлөө. Бидний аялан тоглолтыг дэмжиж хамтран ажилласан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тандаа, Гантөмөр даргатай Булган аймаг дахь Архангайн нутгийн зөвлөл, Эрдэнэт хотын засаг дарга Д.Батлут ахдаа, Галбадрах даргатай Эрдэнэт хот дахь Архангайн нутгийн зөвлөл, Алтангэрэл даргатай Дархан хот дахь Архангайн нутгийн зөвлөл, Улаанбаатар хот Эрдэнэбаатар ахдаа, Цогтбаатар ахдаа, АБУКА компани Мөнхзул эгчдээ, Соколл компани Алтаншагай ахдаа, Орда Хүрлээ ахдаа, Болормаа эгчдээ, Мэндээ ахдаа болон бидний тоглолтыг шимтэн үзэж халуун алга ташилтаар бэлэг барьсан нийт нутгийн зон олон та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ театрын хамт олон бидний зүгээс аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Та бүхнийг хүндэтгэсэн МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн ХДТ-ын хамт олон.

Image may contain: 1 person, standing and indoor
Image may contain: one or more people, people on stage and indoor
Image may contain: 8 people, including Б. Минжүүр, people on stage and people standing

%d bloggers like this: