A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ / Хангайн цом 2018

Хангайн цом 2018

Хангайн цом яруу найргын наадам Арын сайхан хангай нутагт минь амжилттай болж өндөрлөлөө.Зохион байгуулагч нартаа болон эрхэм яруу найрагч нартаа баяр хүргэе.

Архангай аймгийн Утга зохиолын ХАНТАМИР төвөөс санаачлан явуулсан улсын хэмжээний эхний ажил болох ХАНГАЙН ЦОМ яруу найргийн наадам маань амжилттай сайхан болж Ховд нутгийн хүү Батдоржийн Жамболдорж найрагч тэргүүн дээд шагналыг хүртлээ. “Хангайн цом” яруу найргийн наадамд маань шүлэг бүтээлээ ирүүлж нутгийн зон олныг маань яруу үгсийн сайханд өнжүүлсэн эрхэм найрагчдадаа болон Бидний ажлыг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, О.Мөнхтуяа захиралтай аймгийн Нийтийн номын сангийн хамт олон, мөн “Жамъянгарав” сан, “Монфа” трейд “Монголын Зохиолчдын Эвлэл”, Чойномын “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд, “Залуу нас” сонины редакци, “Тайхар” нэгдлийн маань хамт олон, “Хөх бичиг бичиг соёлын академи”-ийн тэргүүн Г.Мөнхбаатар/Мо/, МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит ХДТ-ын уран бүтээлчид, МУГЖ Гомбын Равдан ах, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа эгч, 75 насныхаа ойг бидэнтэйгээ хамт тэмдэглэсэн СГЗ Л.Дашням ах, Нутгийнхаа уран зохиолын багш нарт Лекц уншсан П.Батхуяг доктор, мөн Архангай аймгийн маань төвийн 1,2,3,4-р сургууль, спорт сургууль, Цэнхэр сумын сурууль, Төвшрүүлэх сумын сургуулийн багш нартаа, бяцхан хөөрхөн шавь нараараа Ч.Мягмарсүрэн найрагчийн шүлгийг бэлдүүлж уншуулсан Ц.Цэрэнбалжид багшдаа, нэвтрүүлэг бэлтгэсэн Ба.Баярсайхан, “Өнөөдөр” сонины сурвалжлагч Л.Ганчимэг, Б.Баясгалан ах, Б.Оролзод найз, С.Жамъянгарав гэгээнтний үр удмынханд Архангай аймгийн утга зохиолын ХАНТАМИР төвийн зохиолч, яруу найрагчдынхаа нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Image may contain: 5 people, people standing, people on stage and indoor
Image may contain: one or more people, people on stage, people dancing, people standing and indoor
Image may contain: 10 people, including Чимэд Мөнхбат, Nyamaa Jadambaa and Бат-Эрдэнэ Довдонням, people smiling, indoor

%d bloggers like this: