Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Ардын Жүжигчин / Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Дашзэвэгийн Ичинхорлоо

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Дашзэвэгийн Ичинхорлоо

1910 онд Архангай аймгиин Их Тамир сумын Хануйн гол гэдэг газар малчин ард Дашзэвэгийн 3 дахь охин болж төрсөн. Хан-Өндрийн хүрээ хавиар нутаглаж байгаад 1922 онд Богдын хүрээнд иржээ. 1923 онд Хүрээний бага сургуульд орж, Сүхбаатарын клубт Монгол ший гардгийг мэдэж авснаар урлагийг сонирхох болжээ. Ингээд аавынхаа зөвшөөрснөөр Д.Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт сайн дураараа шалгуулан тэнцжээ. Тэнд Ё. Шаравдоо гуайтай танилцан шалгалт хамт өгч клубт элсэн орсон байв.
1926 онд бага сургуулиа дүүргэж, төмөр утасны сургуульд (тээвэр, холбооны курс) орж, хичээлийнхээ чөлөөгөөр клубтээ явдаг байв. Ичинхорлоо гуайн анхны багш Д. Ишдулам, Л. Дамдинбазар, О. Дашзэвэг нар байв.
Багш нарынхаа зааж өгсөн өнгө аяс, үгнүүд цээжинд нь хоногшиж түргэн хугацаанд хэд хэдэн дуутай болж Ардын Цэнгэлдэх хүрээлэн гэдэг гэр хэлбэртэй ямарч багана тулгуургүй бөмбөгөр ногоон барилга ашиглалтанд орж Интернационалын нээлтийн концертод дуулах болов. /”Хандармаа”, ” Цэнхэрлэн харагдана /

1931 оны 11 сарын 12 нд Улсын төв Театрыг С. Буяннэмэхийн ” Үнэн” жүжгээр нээв.
Д. Ичинхорлоо бол Монголын мэрэгжлийн театр урлагийн үндэслэгчдийн нэг бөгөөд дуу, хөгжим, бүжиг, жүжиг, утга зохиол олон төрлийн ГАРАМГАЙ авьяастан болохын дээр ард олны хайрыг хүлээсэн алдарт жүжигчдийн нэг байлаа
1928-1929 онд Ховдын Монголтрансын өртөөнд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллахдаа Ховдын клубт жүжиг, концертонд оролцдог байв. Монголтрансынхан Дорнодын 15-р хороотой хамтран ажиллахаар явах замдаа нөхдүүдийн хамт “Хулсан ташуур” дууны аянд алдарт “Монголтранс” дууг зохиосон түүхтэй.
Ардын Жүжигчин Д. Ичинхорлоо гуайн бүтээсэн дүрүүд:
С. Буяннэмэхийн ” Харанхуй засаг” жүжгийн Цэцэг
Д. Нацагдоржийн “Учиртай гурван толгой ” Нансалмаа
Намдагийн ” Амь ба амьдралын үнэ” жүжгийн Занданбал
Намдагийн ” Сүрэг чоно” ийн Цэцэг,
Лопе де Вегийн “Хонийн булаг” жүжгийн Лауренс
А. Поповын ” Лениний гэр бүл” Мария Александровна
Б. Бааст, Ц. Цэдэнжав нарын ” МАНДХАЙ ЦЭЦЭН ХАТАН ” Мандхайн дүрийг Эрэлхэг эмэгтэйн дүрийг яруу сайханаар гаргажээ.

Кино урлагт бүтээсэн дүр нь “Монгол хүү” киноны өвөр монгол ноёны хатан
Намдагийн зохиол “Нүгэл буян” киноны Тоо хуар
Ренчин гуайн зохиол “Цогт тайж ” киноны Чин Тайхын дүр
Ардын Жүжигчин Д.Ичинхорлоо гуайн дуулсан
Соёл эрдэнэ
Гоолингоо
Үзэсгэлэн гуай
Хөх торгон дээл
15 ны сар—- дуунууд нь пянзанд бичигдэж үлдсэн.
Мөн Радиогийн дуу хуурийн алтан фондонд бичигдэн үлдсэн дуунууд нь:
Ванлий
Дүүриймаа
Судгийн ногоо
Цагаан шаазан
Дөрвөн уул гэх мэт….
Ичинхорлоо гуайн дуулсан дуу бүхэн өөрийн өвөрмөц сэтгэхүйн будагтай байдаг.
Д. Ичинхорлоо гуайн хэд хэдэн жүжгийн зохиол байдаг
” Одоо мэдлээ”
“Залуу эх Замбага” мөн Х. Пэрэнлээ,
Д.Чимэд-осор нартай хамтарч ” Хатанбаатар Магсаржав”, “Хагацал”, “Бор Халзан”, ” Парашют” г.м жүжгүүд тайзан дээр тоглогдож байв.

Монголын Соёл урлагийг Дэлхийд танин мэдүүлэх үйлсэд идэвхитэй гар бие оролцсон явсан.
1933 онд Москва хотноо Театрын Олимпиад
1935 онд Тарна Тувад тоглолтоор
1936 онд ” Монгол хүү” киноны ажилаар
1935 онд Пянзанд дуу хураалгахаар оросд
1959 онд Шведэд Энх тайвны хуралд тоглохоор
1961, 1966 онд ЗХУ ын Буриад улсад тоглолтоор
1966 онд ЗХУ д практикаас
1967 онд ЗХУ д ахмад уран бүтээлчидтэй Москва, Ленинград хотуудад
ЗХУ, БНСЧСУ д кино наадамд оролцож явжээ. Мөн залуу үеийн боловсон хүчин бэлтгэж багшлан, дэглэн сургадаг. Хөдөө орон нутгаар байнга аялан тоглож соёлын үрийг түгээдэг нийгмийн зүтгэлтэн байсан.

Д. Ичинхорлоо гуайн уран бүтээлийг төр, улс, ард түмэн өндрөөр үнэлэн 1935 онд Улсын алдарт Гавьяат жүжигчин ба дуучин цолоор, Алтан гадас одонгоор 2 удаа
Сүхбаатрын одон 1951 онд Ардын Жүжигчин цолоор тус тус шагнажээ.
ТӨРИЙН ХОШОЙ ШАГНАЛТ ЭРХЭМ БИЛЭЭ.

Мөрдэндэвийн Ядамсүрэн. Өрлөг жанжны үзэл санааг дэмждэг, дотны нөхөр нь байсан. “Хуйвалдаан” хэмээх дайчлан баривчлах жалсаалтанд орсон 115 хүний 104-т Ядамсүрэн орсон байдаг.
АЖ Ичинхорлоо гуайн хайрт хань. “Үзэсгэлэн гоо” гэдэг дуугаа хайрт ханьдаа зориулж бичиж, шүлэгт нь алдарт М.Дугаржав ая хийж өгч. С.Буяннэмэхийн 1922 оны 3-р сарын 18-нд Ардын ордонд тавьсан “Сандо амбан” жүжигт тоглож, энэ жүжгийг үзсэн Эх Дагина Дондогдулам үзэж талархан сайшааж тавин лангийн ембүүгээр тэд нарыг урамшуулсан гэдэг.
Төв театрын дарга байхдаа ЗХУ-д монгол дууг пянзанд бичүүлэх ажлыг хариуцаж байхдаа нэгэн пянзанд нэг эрэгтэй хүн одоо “Гоолингоог Ичинхорлоо” дуулна гэж байдаг. Тэр хүн М.Ядамсүрэн гуай байлаа.
М.Ядамсүрэн угийн бэлэн цэцэн үгтэй, хэлэмгий хүн байсан учраас Шүүх Яамны дэд сайд байхдаа Улсын Прокурорын үүрэгт ажлыг давхар хавсран хашиж байхдаө шударга, үнэний төлөө ажиллаж байлаа.
Г.Дэмидийн тушаалаар Манжурын хэлэлцээрт орчуулагчаар явж, ирэх замд нь баривчилж хилс хэрэг тулган буудан алсан гунигт түүх бий.

1972 онд өвчиний улмаар хүндээр өвдөж насан өөд болсон ч
Ардын жүжигчин Дэндэвийн Чимид- Осор гуайн нэрлэсэнчлэн” Манай тайз, дэлгэцийн ” Хатан хаан ” хэзээ ч хэвээр байх болно.
Материалыг нэрт Театр урлагийн судлаач С. Дашдондог гуайн ” Жаран жилийн Шаштир” номноос авав.

%d bloggers like this: