Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Урлагийн боловсролд / Урлагаар үйлчлүүлэгч Танд санамж

Урлагаар үйлчлүүлэгч Танд санамж

Image may contain: 5 people, people standing and outdoor

Театр хэмээх урлаг соёлын хүндэтгэлийн оршихуйд морилон саатаж буй үзэгч та бүхэндээ хүргэх санамж:
✔️Та театрын уламжлалт соёлыг хүндэтгэн ёслолын хувцастай ирж, үзвэр эхлэхээс 30 минутын өмнө гадуур хувцсаа өлгүүлэн суудлаа эзлээрэй
✔️Үдшийн цагаар буюу 18:00 цагаас хойших үзвэрт нялх, бага насны хүүхэд авч ирэхгүй байхыг сануулъя.
✔️Үзвэрийн танхимд өөрийгөө болон бусдыг хүндэтгэн гар утсаа түр унтрааж, чанга ярих, хоол идэх зэргээр бусдын анхаарал сарниулах үйлдэл хийхээс татгалзаарай.
✔️Тоглолтын үеэр фото зураг авах болон бичлэг бүү хийгээрэй.
✔️Та суудалдаа очихын тулд хүмүүсийн өмнүүр явах шаардлагатай бол нүүрээ харуулан уучлал эрж зөрөх хэрэгтэй. Сууж байгаа бол орж ирсэн хүнд босч өгөн хойшоо налж зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч хүнээ оруулаарай.
✔️Тоглолт дууссаны дараа, найруулагч болон жүжигчид тайзан дээр гарч ирэн ёслохыг хүлээн тэдэнд баяр хүргэхээ мартуузай.

Танд их баярлалаа.

Image may contain: 1 person, on stage, standing and indoor

%d bloggers like this: