A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ / “Соёлын цаг “аян

“Соёлын цаг “аян

 

Соёлын яамнаас хэрэгжүүлэгч Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллагдаж байгаа “Соёлын цаг“ аяныг Аймгийн Хөгжимт Драмын Театр, Музей, Номын сангийн хамт олонтой хамтран Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  8-р цэцэрлэг, 4-р цэцэрлэг, 11-р цэцэрлэг  2-р цэцэрлэгүүд болон 3-р дугаар сургууль,  Спортын төрөлжсөн 5 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр ХДТ-ын үйл ажиллагааны талаарх гарын авлага танилцуулга материалыг багш ажилчдад  тарааж хэрэглэгчдийн судалгаа санал асуулга авлаа. Судалгаа санал асуулгад нийт 180 гаруй албан хаагчид  хамрагдсан байна. “Соёлын цаг” аян үйл ажиллагаанд нийт цэцэрлэгийн насны дунд, ахлах бүлгийн   420 хүүхэд, сургуулийн насны бага дунд бүлгийн 400 гаруй сурагчид хамрагдлаа.

“Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд ХДТ-ын тайзнаа тавигдсан “Чиполинод тохиолдсон адал явдал” хүүхдийн жүжгийн  дууны попури  бүжиг болон арван хоёр жилийн дууг дуулж, ХДТ-ын уран бүтээлчид, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.

Аймгийн Цэцэрлэгийн насны хүүхдэд багачуудын дунд 3  тэмцээн

  • Цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын  дунд хүнсний ногоо хэн сайн мэдэх вэ ?  уралдаан тэмцээн
  • Арван хоёр жилийн амьтдыг хэн сайн мэдэх вэ ? уралдаан тэмцээн
  • Жүжигчин Мөнгөнсолонго үлгэр уншиж хүүхэд багачуудад үлгэрийн утга санааг хэн сайн ойлгосон бэ? Тэмцээн   уралдааныг  тус тус  явуулав. Уг үйл ажиллагааны үеэр нэг цэцэрлэг дээр 5-6 хүүхдийг тус тус  шагнаж урамшуулан нийт 4-н цэцэрлэгийн авъяаслаг бяцхан 24-н хүүхэд багачуудыг шагнаж урамшуулсан байна.
     Аймгийн Сургуулийн бага дунд ангийн хүүхэд багачуудын дунд 3 тэмцээн
  • Сургуулийн насны хүүхдүүдийн дунд  түргэн хэллэг хэн  сайн хэлэх вэ? уралдаан  тэмцээн
  • Бүжгийн тэмцээн
  • Хөгжимт драмын театрыг хэн сайн мэдэх вэ ? уралдаан  тэмцээнийг тус тус зохион байгуулж  1 сургуулиас 6 хүүхэд шалгаруулж нийт 12 хүүхдийг шангаж урамшуулсан байна.

%d bloggers like this: