A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ (хуудас 3)

Мэдээ

МУСТА П. Энхтуяагийн “Миний Орон Зай” бие даасан уран бүтээлийн тоглолт болно.

Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт Драмын Театрын бүжгийн багш МУСТА Пүрэвжавын Энхтуяагийн бие даасан “МИНИЙ ОРОН ЗАЙ” тоглолт 11 сарын 05-нд 19,21 цагуудаас тоглогдоно. Урлаг, уран бүжигтээ хайртай Архангайчууд Та бүхнийгээ хүндэтгэн урин залж байна.

Дэлгэрэнгүй »

Аялан тоглолт Хашаат суманд

Аялан тоглолт Хашаат суманд амжилттай болж ѳндѳрлѳлѳѳ. Бидний тоглолтыг хүрэлцэн ирж үзэж халуун алга ташилтаар бэлэг барьсан үзэгч олон та бүхэндээ маш их баярлалаа.

Дэлгэрэнгүй »

Аялан тоглолт Тѳвшрүүлэх суманд амжилттай болж ѳндѳрлѳлѳѳ.

Иргэн тѳвтэй тѳрийн үйлчилгээний хүрээнд зохион байгуулж буй аялан тоглолт Тѳвшрүүлэх суманд амжилттай болж ѳндѳрлѳлѳѳ.

Дэлгэрэнгүй »

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд зохион байгуулж буй аялан тоглолт сумдуудаар тоглож эхэллээ.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд зохион байгуулж буй аялан тоглолт Цэнхэр суманд амжилттай болж өндөрлөлөө. Хамтран ажиллаж бидний ажлыг дэмжсэн сумын Засаг дарга болон ЗДТГ, ИТХ, ЕБС, ЭМТ, Цэцэрлэг, Соёлын төвийн хамт олондоо болон нийт үзэгчиддээ маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе.

Дэлгэрэнгүй »

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Дашзэвэгийн Ичинхорлоо

1910 онд Архангай аймгиин Их Тамир сумын Хануйн гол гэдэг газар малчин ард Дашзэвэгийн 3 дахь охин болж төрсөн. Хан-Өндрийн хүрээ хавиар нутаглаж байгаад 1922 онд Богдын хүрээнд иржээ. 1923 онд Хүрээний бага сургуульд орж, Сүхбаатарын клубт Монгол ший гардгийг мэдэж авснаар урлагийг сонирхох болжээ. Ингээд аавынхаа зөвшөөрснөөр Д.Сүхбаатарын нэрэмжит Ардын …

Дэлгэрэнгүй »

“СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ЧАДВАРЛАГ АЖИЛТАН” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Соёл урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан Архангай аймгийн нийт соёлын төвийн бүжгийн багш, хөгжмийн багш нарт зориулан “СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ЧАДВАРЛАГ АЖИЛТАН” сургалтыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Сургалтанд оролцсон нийт оролцогчиддоо болон сургалт өгсөн театрынхаа багш нартаа баярлалаа.

Дэлгэрэнгүй »

Соёл урлагийн ажилтны өдрийн Спортын наадам болж өндөрлөлөө.

Соёл урлагийн ажилтны баярын өдрийн тохиолдуулан Аймгийн ЗДТГ, аймгийн БСУГ-аас зохион байгуулсан Спортын наадамд баг хамт олноороо амжилттай оролцож Гар бөмбөгийн тэмцээнд 1-р баг мөнгөн медаль, 2-р баг 4-р байранд орж дуучин МУСТА Т.Баярхүү ширээний теннисийн төрөлд тэргүүн байр эзлэж багаараа 3-р байранд орлоо. Хамт олондоо баяр хүргэе.

Дэлгэрэнгүй »

Соёл урлагийн ажилтны баярын өдөр шагналын хуртай сайхан болж өндөрлөлөө. МУСТА цол тэмдэгээр бүжигчин П.Баянмөнх, бүжигчин Д.Сувданчимэг нар БСШУСЯ-ны жуух бичгээр дуучин Б.Минжүүр, аймгийн Засаг даргын шагналаар жүжигчин Ж.Нямдорж, хөгжимчин Р.Энхбаяр, дууны техникч А.Эрдэнэбаатар, гэрлийн техникч Ж.Алтансан, манаач Батэрдэнэ, жижүүр Б.Нарангэрэл нар Эрдэнэбулган сумын засаг даргын жуух бичгээр хөгжимчин Д.Цэдэнчимэд, …

Дэлгэрэнгүй »