A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Бүх мэдээлэл

МУСТА П. Энхтуяагийн “Миний Орон Зай” бие даасан уран бүтээлийн тоглолт болно.

Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт Драмын Театрын бүжгийн багш МУСТА Пүрэвжавын Энхтуяагийн бие даасан “МИНИЙ ОРОН ЗАЙ” тоглолт 11 сарын 05-нд 19,21 цагуудаас тоглогдоно. Урлаг, уран бүжигтээ хайртай Архангайчууд Та бүхнийгээ хүндэтгэн урин залж байна.

Дэлгэрэнгүй »

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд зохион байгуулж буй аялан тоглолт сумдуудаар тоглож эхэллээ.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд зохион байгуулж буй аялан тоглолт Цэнхэр суманд амжилттай болж өндөрлөлөө. Хамтран ажиллаж бидний ажлыг дэмжсэн сумын Засаг дарга болон ЗДТГ, ИТХ, ЕБС, ЭМТ, Цэцэрлэг, Соёлын төвийн хамт олондоо болон нийт үзэгчиддээ маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе.

Дэлгэрэнгүй »

Урлагаар үйлчлүүлэгч Танд санамж

Театр хэмээх урлаг соёлын хүндэтгэлийн оршихуйд морилон саатаж буй үзэгч та бүхэндээ хүргэх санамж: ✔️Та театрын уламжлалт соёлыг хүндэтгэн ёслолын хувцастай ирж, үзвэр эхлэхээс 30 минутын өмнө гадуур хувцсаа өлгүүлэн суудлаа эзлээрэй ✔️Үдшийн цагаар буюу 18:00 цагаас хойших үзвэрт нялх, бага насны хүүхэд авч ирэхгүй байхыг сануулъя. ✔️Үзвэрийн танхимд өөрийгөө …

Дэлгэрэнгүй »

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Дашзэвэгийн Ичинхорлоо

1910 онд Архангай аймгиин Их Тамир сумын Хануйн гол гэдэг газар малчин ард Дашзэвэгийн 3 дахь охин болж төрсөн. Хан-Өндрийн хүрээ хавиар нутаглаж байгаад 1922 онд Богдын хүрээнд иржээ. 1923 онд Хүрээний бага сургуульд орж, Сүхбаатарын клубт Монгол ший гардгийг мэдэж авснаар урлагийг сонирхох болжээ. Ингээд аавынхаа зөвшөөрснөөр Д.Сүхбаатарын нэрэмжит Ардын …

Дэлгэрэнгүй »